2016年1月17日日曜日

Бие даасан байдал

Энэ номыг уншаад яаг надад зориулсан хэсгүүд байна гэж бодогдсон мөртүүдээ бичье

  Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч гэсэн энэ үг үргэлж бодогддог юм

Долоон дадал товч агуулга /ху-53/
Бодлоо тариалбал үйлдлээ(амжилт) хураана, үйлдлээ(амжилт) тариалбал зуршлаа хураана, зуршлаа тариалбал араншингаа хураана, араншингаа тариалбал хувь заяагаа хураана.

  Бусадтай хамт ажиллах үед энэ санааг цөмөө болгож хамт ажиллаж чадаж байна уу үгүй юу гэдэгтээ үнэлгээ өгнө.
 
Харилцан хамаарлын парадигм /ху-223/
Хамтын ялалтын тухай хэлэлцэхээсээ өмнө бид үр дүнтэй харилцан хамаарал гагцхүү жинхэнэ хараат бус бие даасан байдал дээр цогцолдог гэдгийг санах учиртай. Хувийн ялалт хамтын ялалтаас өмнө явдаг. Тоо бодохоосоо өмнө алгебр үздэг.

 Эхлэхдээ эцсийн зорилгоо төсөөлөн бод
Эцсийн зорилгоо төсөөлөн бодож эхэл гэдэг нь бүх зүйлийг хоёронтоо бүтээдэг гэсэн зарчимд тулгуурласан юм. Сэтгэхүйн буюу анхдагч бүтээл, биет буюу хоёрдогч бүтээл.
 Та эхлээд эцсийн тодорхой дүр төрхтэй болтлоо оюун ухаанаа ажиллуулах болно. Төсөөлсөн дүр төрх нь хэдий чинээ тод томруун байна, төдий чинээ дөт замаар хямд шуурхай дуусгаж чадах болно.

Дараагийн удаагаас өөрт тохиолдсон явдлуудыг оруулъя гэж бодож байна.